Uncategorized

Үндсэн хаягаасаа өөр дүүрэгт удаан хугацаагаар оршин суугаа хүүхдийг элсүүлэхдээ сургуулиуд өөрсдийн журмын дагуу зохицуулна”

Нийслэлийн Боловсролын газраас 2021-2022 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан.https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df1cb735a53431cc%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff4d7683543800c%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2bb0&layout=quote&locale=en_US&sdk=joey

Тодруулбал, тухайн батлагдсан хамран сургах тойргийг үндэслэн хичээлийн шинэ жилийн элсэлтийг цахимаар зохион байгуулсан юм.

Ингэхдээ үндсэн хаягаасаа өөр дүүрэгт, удаан хугацаагаар байранд түрээсээр оршин суудаг иргэдийн асуудалд хэрхэн зохицуулалт хийж байгаа талаар нийслэлийн Боловсролын газраас тодрууллаа.

НБГ-ын хэлтсийн дарга Б.Жаргалантуул “Тухайн хувь хүнтэй холбоотой асуудлыг сургууль болон дүүргүүдийн Боловсролын хэлтэс шийдвэрлэнэ. 

Өөрөөр хэлбэл, тухайн дүүрэгт нь оршин суудаг өрхийн хүүхэдтэй холбоотой асуудлыг сургуулиуд өөрсдийн элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой журмаараа зохицуулж, шийдвэрлэдэг гэсэн үг.

Үгүй бол түрээсэлж байгаа нэрийн дор зөрчилтэй олон асуудал гарна. Гэхдээ ийм тохиолдолд тухайн иргэний эрх зүйн бичиг баримт нь ямар нэг зөрчилгүй байх ёстой.

Сургуулиудын тухайд дүүрэг, хорооныхоо нийгмийн ажилтнуудтайгаа хамтраад тухайн сургуульд шинээр элсэн суралцах хүүхдүүдийнхээ амьдарч байгаа хэсгийг аль эрт тодруулсан байдаг” гэв.

Иргэд үүнтэй холбоотой асуудлаар тухайн сургуульдаа бичгээр хандаж, зохих хариугаа авах боломжтой гэдгийг мөн хэллээ.

2021-2022 онд Ерөнхий боловсролын сургуульд хамран сургах тойргийг ЭНДЭЭС үзэх боломжтой.

Related Articles

Back to top button