Uncategorized

НШЭНТ шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 0-16 насны хүүхдүүдэд түлхүү үзүүлнэ

Хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд түлхүү үзүүлэхээр “Хүүхдийн шүдний аян”-ыг зохион байгуулж байна.https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df1cb735a53431cc%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff4d7683543800c%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2bb0&layout=quote&locale=en_US&sdk=joey

Тус аян нь наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд үргэлжлэх бөгөөд дараах мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна. Үүнд:

  1.  0-16 насны хүүхдүүдэд цаг олголтыг түлхүү олгох буюу нийт цаг олголтын 70 хувийг эзэлнэ.
  2.  Цаг олголт нь зөвхөн цахимаар олгогдоно.
  3.  Dentalcenter.mn цахим хаягаар 20:00 цагт нэвтрэн орох эрх үүсэх ба үзүүлэх өдрийн өмнөх өдөр цагаа баталгаажуулна.
  4. Үзлэг хийх өдөр нь Даваа-Баасан гаригт 08:20-19:20 цагийн хооронд байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн тогтоолд заасны дагуу хүүхэд тус бүр жилд гурван удаа амны хөндийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй юм.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Related Articles

Back to top button