Uncategorized

ЭЕШ-д амжилт үзүүлсэн, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан иргэдэд Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан төгсөгчид болон дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт хамрагдах болсон иргэдэд сургалтын тэтгэлэг олгохоор болжээ.https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df1cb735a53431cc%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff4d7683543800c%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2bb0&layout=quote&locale=en_US&sdk=joey

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.

Уг зарлигт:

Нэг, Монгол Улсын сум, дүүрэг, хороо бүрийн төлөөллийг жигд хангаж тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, дүүрэгтээ хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг сонгон шалгаруулж дотоодын төрийн өмчийн их, дээд сургуулийн дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах тэтгэлэгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх,

Хоёр, тэтгэлэгийн бэлтгэл хөтөлбөрийн амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэнд тэтгэлэг олгох,

Гурав, Олон улсын олимпиадын медальт байранд шалгарч, олон улсын эрх бүхий байгууллагын тогтоосон зэрэглэлээр дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт хамрагдах эрх авсан иргэнд сургалтын тэтгэлэг олгох,

Дөрөв, Монгол Улсын иргэдийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган хэрэгжүүлж байх,

Тав, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд амжилттай суралцан төгссөн Монгол Улсын иргэнийг эх орондоо ирж ажиллах, ажлын байраар хангахтай холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусган, зохион байгуулах,

Зургаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгийн журмыг холбогдох хуулийн дагуу батлан гаргах зэрэг асуудлыг зарлигт тусгажээ.

Уг зарлигийн дагуу Боловсрол шинжлэх ухааны яам холбогдох журмыг боловсруулан, Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэлэлцэн батлуулахаар болсон байна.

Related Articles

Back to top button