Uncategorized

COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэж буй Remdesivir эмийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаанаар, коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж буй “Remdesivir” эмийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df2bf5d5d4ac97f%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff9565a5fbf1f8%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2ba9&layout=quote&locale=en_US&sdk=joey

Ингэснээр зах зээл дээр “Remdesivir” эмийн үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Ташрамд дурдахад, АНУ-ын Gilead Sciences компанийн “Remdesivir” нь вирусийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд COVID-19 халдварын үед зарим улс орон хэрэглэж байгаа.

Манай улсын хувьд, Remdesivir тариаг 50,000 төгрөгөөр худалдан авч байсан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өмнө нь мэдээлж байв.

Related Articles

Back to top button