Uncategorized

“Оюу толгой” төсөлтэй холбоотойгоор “Рио Тинто” Монголын талд зөвшилцөх санал тавьжээ

Оюу толгой” төсөлтэй холбоотойгоор “Рио Тинто” Монголын талд зөвшилцөх санал тавьжээhttps://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df2bf5d5d4ac97f%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff9565a5fbf1f8%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2ba9&layout=quote&locale=en_US&sdk=joey

Б.ЖАРГАЛМАА, IKON.MN7 ЦАГ 24 МИНУТЫН ӨМНӨhttps://www.facebook.com/v9.0/plugins/like.php?action=like&app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df3b621451a824fc%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff9565a5fbf1f8%26relation%3Dparent.parent&container_width=280&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2bau&layout=button_count&locale=en_US&sdk=joey&share=true&size=large&width=  TweetIKON.MNЗурагГэрэл зургийг MPA.mn

“Рио Тинто” компанийн хувьд хамгийн чухал төслүүдийн нэгд эрэмбэлэгддэг Оюутолгой ордын гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгах хүрээнд тус компани Монголын талтай зөвшилцөхөөр тодорхой саналуудыг хүргүүлсэн байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 6.75 тэрбум ам.доллар хүртэл хэтрээд байгаа асуудлыг даруйхан шийдвэрлэх үүднээс Рио Тинто бүтээн байгуулалтын зардалд зориулсан зээлийн Монголын талд ногдох хүүг бууруулах санал тавьжээ. Мөн олон тооны хуулийн болон төсөв, санхүүгийн бусад асуудлаа шийдэхэд нухацтай хандаж, улмаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны аравдугаар сард буюу хойшлогдсон хугацаанд нь дуусгаж, ашиглалтад оруулахыг зорьж байгаа аж.

Эдгээр саналыг тусгасан албан бичгийг “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойз Хилл” компанийн захирал Стив Тибо нар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд илгээжээ. Наймдугаар сарын эхэнд гарсан Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор талуудын харилцаа шалдаа буугаад байгаа энэ үед ийнхүү “Рио Тинто” саналууд гаргасан байна.

Анх 2020 оны сүүлчээр үйлдвэрлэлээ явуулж эхэлнэ хэмээн тооцоолж байсан гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллароор өссөн шалтгааныг тогтоохоор Хөндлөнгийн шинжээчдийн баг ажилласан. Ийнхүү хугацаа хойшилж, зардал өссөн шалтгааныг “Рио Тинто” газрын доорх чулуулгийн тооцож боломгүй нөхцөлөөс үүдсэн хэмээн мэдэгдсэн. Харин нийт 157 хуудас бүхий, хөндлөнгийн шинжээчдийн багийн дүгнэлтээр энэхүү асуудлыг 12-90 сая ам.долларт багтаан шийдвэрлэх боломжтой буюу менежментийн алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзээд буй. 

Хөндлөнгийн шинжээчдээс гадна АНУ болон Их Британийн санхүүгийн зохицуулах байгууллагууд мөн хугацаа хойшилсон уг асуудлаар “Рио Тинто” компанийг шалгаж байгаа.

“Оюу толгой” төсөл нь Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалттай хамгийн том төсөл бөгөөд олон мянган ажлын байр бий болгож буй. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол тус уурхай жилд 500 мянган тонн металл олборлохуйц дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох юм. Гэсэн хэдий ч төслийн суурь болох татвар, санхүүгийн гэрээнүүдтэй холбоотойгоор Монголын талтай зөрчилдөж, санал зөрөлдсөнөөс ийнхүү асуудал үүсээд байна.

“Рио Тинто” энэхүү төслийг гүйцэтгэж буй хамтарсан компани болох “Оюутолгой” компанийг хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүжүүлсэн бөгөөд эдгээр зээлийн өр, хүүг төлж байж л Монгол Улс ногдол ашиг авч эхэлнэ. Монголын Засгийн газар “Оюутолгой” компанийн 34 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн хувийг “Рио Тинто” хяналтын багцыг нь эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг. 

Зургадугаар сарын сүүлчийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн зээлийн үлдэгдэл 7.9 тэрбум доллар бөгөөд үүнд хуримтлагдсан хүү 1.9 тэрбум доллар байжээ. Зээлийн хүү болох Libor дээр 6.5 хувийн хүүг бууруулахгүй бол гүний уурхайгаас ямар ч ашиг хүртэхгүй хэмээн зарим албан тушаалтан үздэг.Б.Болд болон Тибо нар Монголын Засгийн газарт хүргүүлсэн бичигтээ ирэх гурван жилийн хугацаанд татвар болон рояалти төлбөрөөс гадна 350 сая ам.долларын төлбөрийг санал болгосон байна. Риогийн дурдсанаар уг санхүүжилтийг цар тахлын дараах Монгол Улсын эдийн засаг, нийгмийн төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах боломжтой гэжээ. Түүнчлэн Засгийн газрын зээлийн хүүгийн асуудлаас гадна “Оюу толгой”-н эзэмшлийн бүтцийн талаар ул суурьтай хэлэлцэхээр бэлдэж байгааг дурдаад Монголын Засгийн газар болон “Туркойз Хилл Ресуртс”-тэй гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө боломжит хувилбарыг эрэлхийлэх үр ашигтай хэлцэл хийхийг зорьж байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ асуудлын талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.

Эх сурвалж: Financial Times

Related Articles

Back to top button