Uncategorized

Коронавирусийн халдварын тархалт нэмэгдсээр эмнэлэгт болон гэртээ эмчлүүлж буй хүний тоо 29,582 боллоо

Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тархалт эрс нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 211,080 болоод байна.https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Dfdf68fbee5ea38%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff1717802ec02a6%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2b9l&layout=quote&locale=en_US&sdk=joey

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29,582 хүн уг өвчнийулмаас эмчлүүлж байна.

Үүнээс 13,570 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 16,012 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн хувьд биеийн байдал

  • 8,400 нь хөнгөн
  • 3,930 нь хүндэвтэр
  • 1,030 нь хүнд
  • 210 нь маш хүнд байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Түүнчлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын 211,080 тохиолдлын 41,802 нь хүүхэд, 3,067 жирэмсэн эмэгтэй байв.

Одоогоор 2,014 хүүхэд, 397 жирэмсэн эмэгтэй халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 Монгол Улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг олон нийтийн газраар явахгүй байхыг ЭМЯ-наас анхааруулсаар байгаа юм.

Халдвар олноор нэмэгдэж, ялангуяа дельта вирус тархаад буй энэ үед буюу хоёрхон хоногийн дараа цэцэрлэг, сургууль танхимаар хичээллэж эхэлнэ.

Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ олон үн цугласан газраар дагуулж явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг мэргэжлийн байгууллагууд сануулж байна.

https://www.facebook.com/v9.0/plugins/like.php?action=like&app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df27bb2ea19f45d4%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff1717802ec02a6%26relation%3Dparent.parent&container_width=660&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2b9t&layout=button_count&locale=en_US&sdk=joey&share=true&size=small

Related Articles

Back to top button