Uncategorized

Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн веб сайт болон сургалтын платформд систем шинжилгээ хийх зөвлөх үйлчилгээний зар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРhttps://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Dfdf68fbee5ea38%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff1717802ec02a6%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2b9l&layout=quote&locale=en_US&sdk=joey

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН ЦАХИМ ХУУДАС/WEB SITE/, СУРГАЛТЫН СИСТЕМ  БУЮУ Е-LEARNING ПЛАТФОРМ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛД БИЗНЕС БОЛОН СИСТЕМ ШИНЖИЛГЭЭ

Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн цахим хуудас/web site/, сургалтын систем буюу е-learning платформ хөгжүүлэх, нутагшуулах болон гуравдагч системд интеграци хийх төсөлд бизнес болон систем шинжилгээ хийх зөвлөх үйлчилгээний ажилд хамтран ажиллахыг урьж байна.  

Зорилго: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөр болон Хотын засаглалыг сайжруулах төслийн Үр дүн 1 (нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд цахим сургалт, түүний хэрэглэгдэхүүн зэрэг сургалтын шинэлэг арга зүйг нэвтрүүлэх)-тэй хамааралтай байна. Гүйцэтгэгч нь Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн цахим хуудас/web site/, сургалтын систем  буюу е-learning платформ хөгжүүлэх, нутагшуулах болон гуравдагч системд интеграци хийх төсөлд бизнес болон систем шинжилгээ хийнэ.

ҮНДСЭН ҮҮРЭГ

  • Анхан шатны бизнес шинжилгээ хийх, бичиг баримт боловсруулах
  • Системийн шинжилгээ хийх, дагалдах бичиг баримт мэргэжлийн түвшинд боловсруулах
  • Гуравдагч системийн техникийн боломж болон баримтжуулалт судлах
  • Төслийн төлөвлөгөө гаргахад хамтран ажиллах
  • Төслийн хөгжүүлэлтийн багтай хамтран ажиллах, хяналт тавих
  • Төслийн явцын, гүйцэтгэлийн тайлан бэлтгэх
  • Төслийн тестийн багийг удирдах
  • Төслийг хүлээж авах

БУСАД

  • Захиалагч тал (Product owner), Эцсийн хэрэглэгч (customer), хөгжүүлэлтийн багийг холбох
  • Системийн төлөвлөлт, хөгжүүлэлт, тест, баримтжуулалт, арчилгаа гэх мэт зүйлс дээр тулгарч байгаа асуудлыг илрүүлэх

ТАВИГДАХ ШААРДЛАГА 

  • Мэдээллийн технологи, мэдээллийн системийн инженер, программ хангамж эсвэл өгөгдлийн сангийн удирдлага чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Анхан шатны бизнес шинжилгээ хийх чадвартай
  • Мэргэжлийн түвшинд системийн шинжилгээ хийх чадвар, туршлагатай
  • Веб программын хөгжүүлэлтийн бичиг баримт боловсруулах, баримтжуулах туршлагатай
  • Мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгтэй байх

Уг зөвлөх үйлчилгээний ажлыг сонирхсон хувь хүн, хуулийн этгээд нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө narmandakh.sh@trc-ulaanbaatar.edu.mn  хаягаар анкет, дипломын хуулбар, ижил төстэй ажил зэрэг материалаа илгээнэ үү. Асууж, тодруулах зүйл байвал 976 8686-2256 дугаарт холбогдоно уу.

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн хувь хүн, хуулийн этгээдүүдтэй холбогдохыг анхаарна уу.

Related Articles

Back to top button