Uncategorized

Ц.Мөнх-Эрдэнэ: Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүй

2021-2022 оны хичээлийн жил маргааш албан ёсоор эхэлнэ. https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Dfdf68fbee5ea38%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff1717802ec02a6%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2b9l&layout=quote&locale=en_US&sdk=joey

Гэхдээ хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүйг нийслэлийн Боловсролын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ мэдэгдлээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн нийт 286 сургуулийн 1-12 дугаар ангид 341,500 сурагч шинээр элсэн суралцахыг тэрбээр мөн хэлсэн юм. 

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээс харвал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй сургуулиас 110 нь ойр орчимдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан буюу хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг байршуулсан байна. 

Харин Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүрэг дэх 50 гаруй сургуулийн орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах саналыг тус албанаас холбогдох байгууллагад хүргүүлжээ. 

Related Articles

Back to top button