Суурь хүмүүжлээс илүү мундаг боловсрол гэж үгүй

Мэдлэг боловсрол, хүмүүжил 2-ын аль нь чухал бэ гэвэл та алийг нь сонгох бэ… Эдгээрийг хийж чаддаггүй томчууд ч байдаг. Хүүхдүүддээ багаас нь сургавал ямар их үр бүтээлтэй амьдрах бол оо
Эцэг эхчүүддээ зориулан хүүхдүүддээ хэлж сургаж өгөх 15 зөвлөмжийг хүргэж байна.
Үүнд: 1. Өөрийнхөө юмыг өөрөө л хий . Хэн нэгний гарыг бүү хар .2. Тоглож болно , харин хийх ажлаа заавал хий .
3. Тийм хүн болно гэж хоосон битгий мөрөөд . Тодорхой зорилго тавь .4. Найз нөхдөө зөв сонго . Дургүй зүйлийг чинь хийлгэх гэвэл татгалз .5. Маргааш юу хийхээ өнөөдөр төлөвлө .6. Өөрийгөө битгий гол . Чадна гэж бодвол чадах л болно .
7. Дутагдлаа , алдаагаа хүлээн зөвшөөрч , засч бай . 8. Мөрөөд , томоор мөрөөд . 9. Өнөөдөр хийх ёстой зүйлээ өнөөдөр хий . 10. Хийсэн зүйл чинь бүтэлгүйтвэл дахиад хийгээд үз .11. Бусдыг анхааралтай сонсож бай .
12. Асуух юм байвал зоригтой асуу . 13. Шүүмжлэлд битгий уурла . Яагаад ингэж хэлсэнийг нь бод .14. Хэн нэгнийг магтмаар байвал магт , талархмаар байвал таларх . 15. Шаардлагатай үед нь бусдад тусла

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *