УИХ-ын гишүүн Н.Учралыг эмчлүүлэхээр БНСУ руу авч явжээ

УИХ-ын гишүүн Н.Учралын биеийн байдал маш хүнд, эмчилгээ хийлгэж байгаа талаар бид мэдэж байгаа билээ. Тэрээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хоёр сарын турш хэвтэн эмчлүүлж байсан ч түүнийг эмчлүүлэхээр өнөөдөр БНСУ руу авч явсан байна.  Өвчтөн зөөвөрлөхөд зориулагдсан эмнэлгийн тоног төхөөрөмжтэй нисэх онгоц манай улсад байдаггүй тул БНСУ-ын талаас онгоц захиалан ирүүлжээ. Түүний хамт гэр бүлийн хүнээс нь гадна эмчилж байсан эмнэлгийн багийнхан дагалдан явсныг эх сурвалж хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *