“Жентелмен” Т.Хасбаатарт юу тохиолдоо вэ

Хуульч, эрхзүйч Т.Хасбаатар нэгэн цагт АН-ын залуу хүчирхэг боловсон хүчингүүдийн нэг байсан. Тэрээр одоогоос 10 жилийн өмнө Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоог удирдаж, амбицаараа үеийнхнээсээ тодорч байв.

Өвөрхангай аймгийн АН-ын дарга байсан тэрээр өдгөө нам бус болж, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшиж байсан. Өнгө зүсээ алдан, урагдаж өгөрсөн пиджак өмсөн шинэ оны мэнд дэвшүүлсэн түүнийг сошиал найзууд нь “Т.Хасбаатарт юу тохиолдоо вэ” хэмээн бичиж байна.

Арлын Япон улсад сургууль төгссөн тэрээр АН-ынхаа тухай нэгэн хэвлэлд ярихдаа “Шударга ёст төртэй байхыг л хүсч байна. Төр гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн бизнес хийх талбар биш. Улс төрийн хүрээний хүмүүстэй уулзаж байхад нэг зүйлийг онцолж байна.

Тэд, бид бүгдээрээ өөрсдийн үзэл бодол итгэл үнэмшлээрээ нам дэмжиж, итгэж явсан. Ёстой хөлийнхөө тавхайг эргэтэл мөрийн хөтөлбөрийг нь тарааж, олон нийтэд таниулахын төлөө зүтгэлээ. Гэтэл өнгөрсөн 30 жил юу өөрчлөгдөв. Нөгөө хэдэн олигархи хүмүүс гараад, хамгийг хамах шунаг хүсэлдээ хөтлөгдөн төрийг уландаа гишгэж байгааг бид харсаар л сууна” хэмээн бичиж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *