Мутацид орсон КОРОНА вирус тарах чадвар нь 70% ИЛҮҮ байна

Ковид19-ын дахин мутацанд орж өөрчлөлтөнд орсон вирус илэрлээ. Халдварт өвчинтэй тэмцэх газрын тайлбарыг үндэслэвэл “Английн зүүн өмнөд хэсэг болох Кент хотын орчмоор маш хурдтай тархаж буй ковид19-ийг судалсаны үр дүнд 1100 гаруй хүнээс коронагийн дахин өөрчлөлтөнд орсон бүтэц бүхий вирус илэрсэн нь тогтоогдсон” гэлээ. Англиас эхлэлтэй гэх мутаци вирус (корона) нь өмнө байсан коронаг бодвол халдвар тараах чадвар нь 70% илүү байгаа бөгөөд эрдэмтэд болоод улс орнууд энэ төрлийн вирусыг алдахгүй байх талаар анхаарлаа хандуулах болсон байна. Учир нь одоо хийгдэж байгаа вакцин нөлөөлөх чадваргүй болох магадлал, мөн тархалт хурд өндөр учир эмнэлэг эмчийн ачаалал дийлэхгүйд хүрэх, мөн хоруу чанар их нас баралт илүү ихээр нэмэгдэх хандлагатай юм байна. Үүнийг дагаад улс орны аюулгүй байдал, ЭЗ.т их хэмжээний хохирол учрах тул европ зүгийн нислэгүүдээ бүгд цуцалж эхэлж байгаа юм байна. Солонгост мутаци вирус (ковид) Англиас 12/22нд эх орондоо ирсэн 3 иргэнээс илэрсэн талаар өнөөдөр мэдээллээ.

Вирусын өөрчлөлтийн талаар “Спайк уурагт хэд хэдэн өөрчлөлт гарсан” гэсэн бөгөөд “ДЭМБ-ын мэдээлсэнээр, тэр доторх 501 дахь амин хүчил аспарагинаас тирозин болж өөрчлөгдөн, 60- 70 дах болон 144-145 дах нь алга болсон бүтэцтэй байх магадлалтай” гэж тайлбарлалаа. BBC мэдээллийн хэрэгсэлийн мэдээлсэнээр, Английн засгийн газар Лондон хот болон английн зүүн өмнөд хэсгээр ковид19-ийн өөрчлөгдсөн вирус хурдтай тархангуут үүнийг албан ёсоор ДЭМБ-т мэдээлж, нийслэл Лондонгийн ойр хавийг яаралтай хааж хатуу хориг тогтоох арга хэмжээг хэрэгжүүлсэн гэлээ. Улам их судалгаа шинжилгээ шаардлагатай ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *