“Гурван охин”-ы ганц бие Солонго 36 нас хүрэв

Охидын хамтлаг дундаа олон жил уран бүтээлээ туурвисан хамтлаг бол “Гурван охин” билээ. Өнгөрсөн хугацаанд гишүүд дундаас гадаад үзэмжээрээ хамгийн их өөрчлөгдсөн нь дуучин Д.Солонго юм. Өдгөө хуримын зар дуулгаж амжаагүй, ганц бие тэрээр өчигдөр 36 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ.

Д.Солонго айлын ганц охин. Хоёр ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Гэр бүлд нь түүнээс өөр урлагийн хүн байхгүй гэсэн. Эмээ нь түүнийг Хөгжим бүжгийн коллежид элсүүлэхээр хөтлөж очоод шалгуулж байж. Д.Солонго ч тэнцэж, төгөлдөр хуурын ангид орж, улмаар дүүргэжээ. Тэрээр эмээгээ өөрийг нь урлагийн хүн болох замд оруулсан хүн хэмээсэн бол урлагт хөтлөсөн зүйлээ төгөлдөр хуураа гэсэн байна. Харин урлаг түүнийг тэвчээртэй байхад сургаж, үеийнхнээсээ эрт биеэ даан төлөвшихөд голчлон нөлөөлсөн гэнэ. Түүнийг сайн мэдэх хүмүүс “их зарчимч, за гэвэл ёогүй хүн” гэж ярьдаг. Тэгвэл Д.Солонго өөрөө ч хүлээн зөвшөөрдөг юм билээ.

Тэр анх ангийнхаа хүүхдүүдийн хамт “Ирээдүйн одод” тэмцээнд орж Гранпри шагналын эзэн болж байжээ. Тэндээс л “Гурван охин” хамтлагаа байгуулах, өнөөдрийн амжилтаа олох суурь тавигджээ. Хамтлагаараа анх удаа тайзнаа гарсан тэр мөчид “Жаахны мөрөөдлөө ингээд л нэг өдөр биелүүлдэг юм байж” гэж бодон маш их баярлаж байснаа тэр дурсаж байна.

Сонирхолтой нь, тэр тайзнаа гарах бүртээ сандардаг гэсэн. Хөтлөгч нэрийг нь зарлаад л тайзан дээрээ гарах хүртэл бүх юм жингүйдээд байгаа юм шиг л мэдрэмж төрдөг хэмээн сэтгэгдлээ нэгэн хэвлэлд ярьсан байдаг. Хэсэг хугацаанд нам гүм байсан бүсгүй маань өнгөрсөн онд өөрийн соло уран бүтээлээ цацаж, урлагтаа эргэн ирсэн. Түүний гадаад төрх улам үзэсгэлэнтэй, стиль имиж улам гоё болсон талаар хүмүүс ярьсаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *