Улам залуужиж буй Г.Ундармаа

“U film”-ийг үүсгэн байгуулагч Г.Ундармааг танихгүй хүн ховор. “Single lady’s” бүрэн хэмжээний уран сайхны цуврал киногоороо олны таашаал талархалыг хүлээгээд буй тэрээр өдгөө 47 настай. Гэвч эмэгтэй хүн хичээвэл хэрхэн гоо сайхнаа эргүүлэн авч чаддагыг үлгэрлэж яваа тэрээр өмнөхөөсөө илүү улам залуухан харагдах болжээ.  Түүний хувьд Эрүүлмаагийн хоргүйжүүлэх детоксыг хэрэглэж бараг 18кг хассан. Хассан жингээ нэмэхгүйн тулд тодорхой дасгал хөдөлгөөн хийхийг эрмэлзсэн Г.Ундармаа боксыг сонгосон гэдэг. Тиймдээ ч хөл хориотой энэ цаг үед жүжигчин бүсгүй гэртээ боксын мишоктой болж, жингээ хасч эхэлсэн байна. Мөн үүний хажуугаар йогийн дасгал хийж байгаа гэсэн шүү. Жүжигчин бүсгүй амьдралын эрч хүчээ эргэн тойрныхноосоо авдаг тухай нэгэн хэвлэлд ярьжээ. Тэрээр “Намайг тойрон хүрээлж байдаг сайхан хүмүүсээс асар их урам зориг, эрч хүч авдаг. Хамгийн түрүүнд нөхрөө дурдах ёстой. Миний хань намайг юу ч хийсэн байнга дэмжиж, урмын үгээр тэтгэж байдаг. Цаг наргүй ажлыг маань ойлгож, байнга утсаар ярьж, ус уугаарай, би очих уу гэх мэтээр халамжилдаг юм. Заримдаа уут дүүрэн юмтай манай багийнхан дээр ороод ирнэ. Миний найдвартай түшиг тулгуур болдог хүн. Жүжигчин хүмүүс ер нь амархан баярлаж, амархан гомддог. Би багын л айлын бага эрх хүүхэд байсан. Аав ээж минь намайг эрхлүүлж, хайранд умбуулж, зөв өсгөсөн учраас би эерэг хандлагыг эрхэмлэдэг хүн болж өссөн гэж боддог. Өөрийгөө ч эерэг хандлагатай хүмүүсээр хүрээлүүлэхийг, тийм хүмүүстэй л ойр байхыг хичээдэг юм. Ах дүү нарын маань дэмжлэг бас их. Манай ээжийн талынхан их сайхан тусархуу хүмүүс. Аавын талынхан бол өндөр боловсролтой, үлгэр дууриал болсон хүмүүс. Тэднээсээ суралцсан зүйлс надад олон бий. За тэгээд мэдээж үзэгчдээсээ асар их хүч авна. Фэйсбүүк рүү үргэлж орж чадахгүй ч хааяа зочлоод таних танихгүй хүмүүсийн урмын үгийг сонсоход сайхан байдаг. Боломжоороо тэр хүмүүст хариу бичиж, харилцаа үүсгэхийг хичээдэг. Ер нь нэг танихгүй хүн хажуугаар инээгээд өнгөрөхөд ч эрч хүчтэй болж, цааш эргээд нуруугаа цэхэлж алхдаг даа” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *