Бүсгүй хүн ганцхан эр хүнээс хайр халамж хүсэх биш, өөрийгөө хайрлаж, эрхлүүлж байх хэрэгтэй

Хүссэнээрээ бай… Гадуур алх… Найзуудтайгаа уулз…. Гоёж гангал….Эрх чөлөөг мэдэр….Ганц олдох залуу насаа хөгжилтэй өнгөрүүл. Хаа сайгүй “Бүх зүйлд таларх” гээд байх юм. Яг үнэндээ хэцүү л дээ, тэ? Би өртэй байхад, миний гэр бүлд асуудал байхад, шархалсан зүрхтэй байхад юунд нь талархах юм бэ? Амьдрал хэцүү байна… Гэхдээ бид үргэлж амьдралдаа байхгүй, болж бүтэхгүй зүйлд л хамаг анхаарлаа хандуулдаг ч ямар их хайр, ивээл дунд амьдарч байгаагүй мэддэггүй. Зүгээр л гараад хар. Нар чиний дээр ямар ч үнэгүй тусаж байна.

Духаа үрчийлгэж явахад энэ амьдрал дэндүү богинохон шүү. Өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө хайрлана гэдэг амиа бодох хэрэг биш Өөрийгөө уучил, өөрийгөө эрхлүүл, өөртөө алдах боломж өг. Алдлаа гээд битгий гуньж суу. Босоод чиний дээрээс тусаж буй нарыг ажиглаад үз. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Амьдрал сайхан биш гэж үү? Наран дор хэн ч төгс биш. Бүгд л алддаг. Бүгдэд асуудал байдаг. Айл бүрт өөрийн зовлон бас жаргал бий. Бурхан хүнд таарсан зовлонг нь өгдөг гэсэн. Зовлонтой, жаргалтай ямар ч үед талархалтай бай. Өдөр бүр жаргалтай байвал амьдрал ямар уйтгартай байх бол? Тэгэхээр зовлонд ч гэсэн талархах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *