Дуучин Дэлгэрмөрөн салсан эхнэр Анандагаа магтаад чихтэйхэн

Солонгос савангийн дуурийн 2 маань ойрдоо нам гүм чимээгүй байв. Гэтэл Анандагийн ярилцлага цахим сайтуудаар тавигдаж хоолны соёл, өөрийн эрхэлдэг ажлынхаа зах зухаас ярихдаа 2 мянган төгрөгөөр 5 хүний хоол хийж болох тухай яригдсан нь олны чихийг сортосхийлгэсэн бололтой.

Энэ талаар Соёмбон толгойт Дээгий маань цахим хуудсандаа цуг авахуулсан зургаа тавиад дараах постыг бичжээ. “Ийм нэгэн зургийг олон сарын дараа өөрийнхөө цахим хуудсанд тавих болсон чинь сонин бас инээдтэй санагдаж байх чинь ээ. Хүмүүс надруу бичээд болдоггүй ээ. Танай хүүхдүүдийн ээж зүгээр үү? 2000-н төгрөгөөр 5-н хүн хооллох боломжтой гэсэн байна гээд байх юм. Өнөөгийн нийгэмд 2000н төгрөгөөр 5-н хүн хооллох нь санаанд угаасаа багтахгүй л дээ.

Гэхдээ хөөрхөн үрсийнхээ ээжийн цycaнд нь байдаг хэн ч хэзээ ч өөрийн болгож чадахгүй нэгэн чадварыг би харин хэдэн жил шуудайтай яс үүрч , шүлс асгартал идэж, утасных нь камерийг удирдаж явсаныхаа хувьд баталгаатай мэднэ гэдэгтэй маргах хүн одоохондоо байхгүй л болов уу. Миний acгapyyлсан борооноос солонгорсон тэр эмэгтэй миний нүдэн дээр 40.000 төгрөгөөр 50н хүний 1, 2 р хоол хийцтэй цайтай бэлдчихсэнийг Хавдар судлалын клиникийн эмнэлгийхэн тэр аяараа гэрчилнэ л дээ з.о.лиг гэж. Тийм болохоор aдтай золигтой ам бyлaaлдаад дэмий байхаа даа.

Тэр бүр 2000н төгрөгөөр 5н хүний өдрийн 3-н хоол гэж бичсэн байгааг нь нөхдүүд дyтyy уншсан бололтой. Aйxтap золиг чаддаг зүйлээ ярьдаг бyyж өгдөггүй шөрмөстэй шapтай хүн байгаа юм. Заа яахав гэхдээ нүүрээ улаалгалгүй шуудайтай яс үүрч явсан xvчиpxэг аавын хайраар , бурхан үрсийг минь буянт малын шимээр бялхуулж өсгөдгийг нь бодохоор би бүх зүйлд xapaмсдaггүй. Тэр чаддаг зүйлээ л ярьдаг хэмээн ганц удаа магтая даа.” гэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *