Б.Баттөр: “Moon dance” надад санал тавьсан гэдэг ХУДАЛ

“Ододтой бүжиглэе шоу”-ны ялагч Б.Баттөрийн баярласан сэтгэлээ цахим орчинд хуваалцсан. Сүүлийн үед цахим орчноор хөврөөд байгаа асуудлуудад тэрээр харилусан байна. Б.Баттөрийг “Moon dance” бүжгийн хамт олон энэ жил болох “Бүжгийн спортын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлт тавьсан гэх мэдээлэлд тэрээр:

“Тэр зүйлийн “Club house”-д наргиа болгож хэлсэн. Гэтэл хүмүүс яг жинхэнэ мэтээр сэвсээр байгаад өнөөх нь мэдээ болоод гарчихсан байна лээ. Бас хандиваа “Зүрх мартахгүй” төсөлд өгнө гэдэг нь ч худал мэдээлэл. Би гаргасан шийдвэрээ олон нийтэд зарласан. Тэр хэвээр л байгаа” гэсэн юм.

Түүний дэмжигчдийн асуусан асуултад хариулсан хариултыг сийрүүлбэл:

– Бүжгийн спорт танд ямар зүйл өгсөн бэ?

“Бүжиг хүний амьдралд ямар том өөрчлөлт байдгийг хүмүүс харж чадсан байх. Бүжгийн спортоор та бүхэн хичээллээсэй. Бүжгийн хамгийн гоё сонирхолтой зүйл нь би хөгжим сонсоод бит номыг нь ялгаж сонсоод, яг юу болоод байгааг ойлгож чаддаггүй. Харин бүжиглээд сонсохоор бүх юм нь ойлгогдож сонсогддог. Аан ийм тооллоготой ийм дэлсэлт дээр ийм хөдөлгөөн хийж байгаа юм байна гээд л. Тэгэхээр бүжиг өөрөө гайхамшиг. Сайн үйлсийн аянаа гоё, эерэгээр хийнэ. Халиунаа маань төгс партнер байсантай маргахгүй.

-Ааваараа бахархаж, ээжийгээ хүндэлдэг хүү цомоо авахдаа сэтгэл их хөдөлсөн харагдсан?

-Тийм ээ. Тэр өдөр би тэсэхгүй аавыгаа ярьсан. Яг л аль нэг зурагтаар намайг үзэж байгаа юм шиг тийм гоё амьд мэдрэмж төрөөд л, ааваараа бахархуулж байгаа мэдрэмжийг мэдэрсэн. Аав бол намайг яалт ч үгүй тэнгэрээс үзсэн. Би тэрэнд 100 хувь итгэж байгаа.

-Ээжтэйгээ ойр байгаарай. Мэндчилгээг нь үзэхэд ямар байсан бэ?

-Ээжтэйгээ хол зайд, хол өссөн хэдий ч шоуны үеэр ээждээ хайртай гэдгээ хэлээд ээжээсээ хайртай гэдэг мэндчилгээг аваад хэзээ ч харамсахгүй сайхан мэдрэмжийг авсан. Амьддаа бие биенээ хайрлацгаая.

-Спортоо үргэлжлүүлэх үү?

-“Ододтой бүжиглэе”-д оролцоод зогсохгүй миний спортын карьер маш гэгээтэй харагдаж байгаа. Бүжгээс бол мэдээж салахгүй.

-Цомоо хаана хадгалж байгаа вэ?

-Цомоо одоогоор эмээ дээрээ үлдээчихсэн. Намайг эмээ гэр бүлийнхэн маань үнэхээр гоё угтаж авсан. Болор цомон торттой.

-Сурахад хамгийн хэцүү байсан бүжгээ нэрлээч?

-Сурахад хамгийн хэцүү байсан бүжиг бол контенпорари, хувцсаа тайлаад Б.Халиуны дээгүүр үсэрдэг фасадобл бүжиг байсан. Гэхдээ л гэнэтийн бэлэгтэй бүжиглээд үзүүлсэн. Тэдгээрийг үзүүлснээр, олон сарын хүч хөдөлмөрөө шагнуулах тасархай гоё мэдрэмжтэй байдаг юм билээ. Фасадобл бүжиг хүмүүст хамгийн их хүрсэн байсан. Пинал дээрээ бүжиглэдэг байсан. Танго бүжгийг нүдээ боож байгаад 1:30 секунд бүжиглэх гоё байсан. Ядаж байхад олон хүмүүстэй бүжиглэсэн. Цаашдын олон төлөвлөгөө бий. Залуус өсвөрийнхөнд үргэлж эерэгээр нөлөөлж байх болно. Мөн үргэлжлүүлээд Халиунаатай гоё бүжгийн юм хийнэ.

Дөрвөн сарын турш өдөр бүр хичээсний эцэст хөдөлмөрөө үнэлүүлсэндээ маш их баяртай байна. Намайг хүмүүс хамаатны дүүг дэмжиж байгаа мэт дотно дэмжсэн. Бүх дугаартаа хариуцлагатай байхыг маш их хичээсэн. Ийм шоунд урьж оролцуулсан “Mongol HD”-ийн хамт олон шилдэг нь шүү. Шоуныхаа хажуугаар Б.Ариунболор охиныг байртай болголоо. Одоо дахиад сайн үйлсийн аян хийх гэж байна. Сэтгэл үнэхээр сайхан байна. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.

Эх сурвалж: Eguur.mn Сэтгүүлч Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *