Д.Энхбат: Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авч ирж чадсан

Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн электорат эвсэл” -ээс нэр дэвшигч Д.Энхбат 200 гаруй мянган хүний санал авч хоёрдугаарт орсон. Тэрбээр сонгуулийн үр дүнгийн талаар өөрийн твиттер хуудаст ийн бичжээ.

Тэрбээр, “Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн.  Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай.

Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно. Өнөөдөр бид тэр зүгт нэг алхам хийлээ. Амжилт” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *