Жүжигчин Б. Эрдэнэцэцэг: МУГЖ.Л.Дэмидбаатар найзынхаа гэгээн дурсгалд

Жүжигчин Б.Эрдэнэцэцэг хүнд өвчиний улмаас тэ.н.г.эрт д.э.вшсэн найздаа зориулан өөрийн цахим хуудсандаа дараах зүйлийг бичжээ.

МУГЖ.Л.Дэмидбаатар маань бу.р.х.ны о.р.онд дэ.в.шлээ. Найзын минь сайхан сэтгэл энгүй их авьяас билиг бид бүхний сэтгэлд үүрд дурсагдах болно. Тэнгэрийн орондоо амгалан нойрс доо миний найз. ум ма ни бад ми хум

“Тэнгэрийн чимээ”

Тэнгэрийн хөхөлбөр судал даган нэгэн бүргэд элин халин ниснэ

Тэртээ дээрээс юу олж харах гэж тэгтлээ их тэмүүлнэ вэ?

Онгодын их салхи сөрөн жигүүрээ дэлгэн нисэхдээ

Орчлонгийн худал бүхнээс залхсан байх

Орь залуу насаа мартан

Орших оршихгүйн дээсэн дээгүүр гуниг ч үгүй бардам алхаж

Бахдам авьяасын булаг ундруулж явсан найз чи минь

Бадагхан шүлгэнд надаар өөрийгөө тэрлүүлэх гэж

Орчихуйн хязгаар руу ганцаараа одлоо гэж үү!

Олон олон жилийг хамтдаа хөвөрдөж

Ойворгон ч гэмээр омголон насыг минь түүчээлэн

Олж мэдэхийн хийж бүтээхийн үйлсэд намайг хөглөж өгөөд

Хэнэг ч үгүй орхин явлаа гэж үү!

Найз байхын утга учрыг чамаас сурч

Өвдвөл өмнөөс минь үхэж мэдэх чамдаа

Өртэй юм шиг үлдэж хоцорсон нутгийн чинь охин би

Сэтгэлийн гэгээн шүлгэн суврага өргөмүй

Цаст Очирваанийн цагаан бүргэд минь Тэнгэртээ дураараа дүүлэн нис

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *