С.Амарсайхан: Өнгөрсөн хугацаанд хангалттай хөл хо.р.ь.с.он

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.06.02/ Улсын Онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабт ажиллав.

Тэрбээр “Дөрөв, тав, зургаадугаар сарыг вакцинжуулалтын сар болгон зарласан. Өнөөдөр нэгдүгээр тунд 1,8 сая, хоёрдугаар тунд 1,3 сая иргэн хамрагдсан байна. Манай улс шиг залуу насны бүтэцтэй улс дэлхийд цөөхөн байдаг. ДЭМБ болон бусад байгууллагаас болгоомжлуулж байгаа нэг асуудал нь хүн амын насны бүтцээр ангилж харахад дийлэнх нь вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа нь сүргийн дархлаа тогтоход нөлөөлж мэднэ гэж үзээд байгаа.

Манай улсын хүүхэд, залуус нь хүн амын 70 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулсан ч нийт хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа тул сүргийн дархлаа тогтох уу, үгүй юу гэдэг асуудалтай нүүр тулна. Иймд залуучуудаа вакцинд хамруулах асуудлыг судлах хэрэгтэй” гэв.

Түүнчлэн “Вакцины үр дүн зургаадугаар сарын 15-наас мэдэгдэж эхэлнэ. Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймагт вакцинжуулалт эрчимтэй явагдаж байгаа. Увс, Дундговь, Өвөрхангай аймагт вакцинжуулалтын үзүүлэлт доогуур байна. Алслагдсан аймагт хүйтний хэлхээ, ачилт, тээвэрлэх зэрэг асуудлаас хамаарч удаашралтай байгааг ойлгож байна. Өвөрхангай аймаг бол нийслэл хоттой ойр аймаг. Адилхан боломж байхад вакцинжуулалтад хойрго хандаж байгаа аймгийн удирдлагуудад хариуцлага тооцно” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.

Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан “Хөл хо.р.и.х.гүй” гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. “Өнгөрсөн хугацаанд хангалттай хөл х.о.р.и.онд байсан. Вакцины үр дүн гарч байна. Иймд бүрэн тунгаа хийлгэх, халдвар хамгааллын дэглэм барьж, ажил амьдралаа цааш үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Нөхцөл байдал яаж эргэхийг хэлж мэдэхгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *